СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 34 настай эрэгтэй Тэрэлж голын усанд ороод живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зугаалж явсан 34 настай эрэгтэй Тэрэлж голын усанд ороод живжээ

Улаанбаатар хот Налайх дүүрэг 1 дүгээр хороо Өндөөгийн гарам гэдэг газар, Халгайтын-Ам”-ны задгайд дөрвөн хүн зугаалж явснаас иргэн М нь “Тэрэлж” голын усанд ороод живсэн гэсэн дуудлага есдүгээр сарын 20-ны өдрийн 18:35 цагт Онцгой байдлыг газарт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.24-ний өдрийн 11:00 цагаас тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч иргэн М/34 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:28 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Бөөгийн-Урц” гэдэг газар, “Тэрэлж” голын эргээс 2 метр зайтай усны мандал дээрээс цогцсыг олж гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлыг Ерөнхий газраас мэдээллээ.