Б сорьцын шинжилгээнээс нь допинг илэрсэн Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасна

Б сорьцын шинжилгээнээс нь допинг илэрсэн Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасна

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхчүүдийн нэгээс нь сэргээш буюу "допин"-гийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдэгдсэн. Улмаар Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан.

Улсын арслан М.Бадарч БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, энэ сарын 19-ны өдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан бөгөөд шинжилгээний хариу эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна. Түүний А сорьцоос метонолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм. Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг 4 жилээр хасна. Маргааш энэ шийдвэрийг танилцуулах аж. 

32 бөхийн А сорьц долдугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд орж, наймдугаар сарын 21-нд 32 бөхийн А сорьцын хариуг зарласан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд Б сорьцоор баталгаажуулсны дараа тухайн бөхийн нэрийг зарлана хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө