Хүүхдээ зохисгүй агуулгатай контентоос хамгаалж, гар утасны тохироог идэвхжүүлэх боломжтой

Хүүхдээ зохисгүй агуулгатай контентоос хамгаалж, гар утасны тохироог идэвхжүүлэх боломжтой

Олон нийтийн цахим сүлжээнд есдүгээр сарын 24-ний өдөр бага насны 4 хүүхдийн зохисгүй бичлэгийг нийтэлсэн асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж буй.

Бичлэгт дурдагдсан 6-8 насны хүүхдүүдийг олж тогтоосон ба цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Мөн өөрийн гар утас болон хүүхдийнхээ гар утсыг зохисгүй агуулгатай контентоос хамгаалж "content & Privacy Restriction" тохироог идэвхжүүлэх боломжтой. 

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зохисгүй агуулгатай мэдээллээс өөрийгөө хамгаалах технологийн аргачлалуудыг сургалтын аргаар таниулан ажиллаж байна.