ШУУРХАЙ: Сурагчид үл мэдэх зүйлд хордсон ЕБ-ын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дүгнэлт гараагүй тул цахимаар хичээллэж байна

ШУУРХАЙ: Сурагчид үл мэдэх зүйлд хордсон ЕБ-ын 18 дугаар сургуулийн хичээлийн байрны дүгнэлт гараагүй тул цахимаар хичээллэж байна

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид энэ сарын 21-ний өдөр үл мэдэх зүйлд хордож, таван сурагч эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн сурагчид хичээллэж байсан хичээлийн хоёрдугаар байр болох "Монгол бизнес дээд сургууль"-д хийсэн орчны шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа учир тус сургуульд хичээлийн үйл ажиллагаа явуулахгүй битүүмжилсэн хэвээр байгаа аж. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хичээллэх эсэхийг шийднэ гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн хоёрдугаар байранд хичээллэж байсан ангиуд цахимаар хичээллэж байгаа юм байна. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан сурагчдын биеийн байдал тогтворжиж, өнөөдөр зарим нь эмнэлгээс гарч байгаа аж.