LIVE: "Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол аравдугаар сарын 5-нд орон даяар ажил хаялт зарлахаа" мэдэгдлээ

LIVE: "Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол аравдугаар сарын 5-нд орон даяар ажил хаялт зарлахаа" мэдэгдлээ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийлээ.

Хуралд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагаас гадна багш нарын төлөөлөл оролцож “Аравдугаар сарын 5-нд болох Дэлхийн багш нарын өдрөөр багшийн цалин 1000 ам.долларт хүргэе” шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээллээ.

Тэрбээр, “Яагаад багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж буйн шалтгаан нь бид судалгаа тооцоо хийж, эдийн засагчдаас санал асуулга явуулж тус дүнг гаргуулсан. Бидний зүгээр 2023 оны есдүгээр сарын 11-нд Боловсролын сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээ эхлүүлэх тухай мэдэгдэл эхлүүлсэн. Тус хэлэлцээ хөдөлмөрийн хуулиараа аравдугаар сарын 3-нд дуусна. Эл хугацаанд хэлэлцээг эхлүүлэхгүй бол монголын багш нар аравдугаар сарын 5-нд орон даяар ажил хаялт хийхээр төлөвлөсөн. Уг ажил хаялтад өнөөдрийн байдлаар холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлээд байна. Бидний хэлэлцээрт орох гэж буй үндсэн санал нь

Багшийн цалинг ойрын гурван жил мянган ам.долларт хүргэх,

1990 оноос хойш 30 жилийн дотор ам.доллартой харьцуулахад өсөөгүй. 300 ам.долларт эргэлдэж ирсэн. Одоогоор 350,360 ам.доллар авч байна. Харин сайдын хэлж байгаа 2 саяас дээш цалинг олон жил ажилласан ахмад багш нар авна. Нийтээрэй дөнгөж ажилд орж байгаа залуу багш нар өнөөдөр нэг сая 273 авч байна. Ийм цалингаар багшийн ажил хийнэ гэдэг ямар ч боломжгүй гэдгийг хэлмээр байна. Монголоос ядуу эдийн засагтай улс орнуудын багшийн цалин 800 ам.доллар хүрдэг. Гэтэл байгалийн баялаг ихтэй Монгол Улс багшийн цалинг нэн даруй 1000 ам.доллар хүргэх боломжтой харагдаж байна.

Мөн бидний гурван жилийн дотор багшийн цалинг 1000 ам.доллар болгох шаардлагад тусгаж буйгаар эхний жил багшийн цалинг 60 хувь нэмэгдүүлж 2 саяас дээш болгох, гурав, дөрөв дахь жил нь 50,50 хувиар нэмэхэд 1000 ам.долларт хүрэх боломж харагдаж байгаа юм.

Сургуулийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэх,

Сургууль орчимыг цэвэр тохилог байлгадаг үйлчилгээний ажилчдын цалин 750 мянган төгрөг байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч өөрийгөө болон гэр бүлээ хүний зэрэгтэй авч явах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр 750 мянган төгрөгөөр хүн шиг амьдрах боломжгүй. Боловсролын салбарын багш нарын 70 хувь нь зээлтэй. 90 хувь нь өрнөөс өрний хооронд амьдардаг. Одоо багш битгий хэл харуул олдохоо байсан.

Тиймээс улс орон маань багш нарын баяр гэж хурал зөвлөгөөн зохион байгуулахгүй багш нарынхаа нийгмийн асуудалд анхаараасай гэж хүсэж байна. Үүнийг төр засгийн бодлогын гол шийдэл болгож өгөөч.

ЕБС-ийн багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж авдаг. Ингэхдээ цалингийн 10 хувийг авна. Гэвч анги удирдсан багш маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл 10 хувийн нэмэгдэл боломжгүй юм. Иймд ангийн хүүхдийн тоотой уялдуулж, хүүхэд тутамд нэг хувиар нэмдэг байх шаардлагыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, 20 хүүхэдтэй ангийн багш 20 хувь, 30 хүүхэдтэй ангийн багш 30 хувь, 40 хүүхэдтэй ангийн багш 40 хувийн нэмэгдэл авдаг болох шударга зөв зарчим руу явъя” гэлээ. 

ҮЗЭХ: