Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулдаг болоод байгаа. Энэ ч хүрээнд манай улсыг зорих БНСУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдэж, мөн тус улсын алдартай жүжигчид оролцож, манай улсад зураг авалтаа хийсэн нэвтрүүлгүүд ч олны хүртээл болж эхлээд байна. Тухайлбал, "Хүргэлт ирлээ" нэвтрүүлгийг дурдаж болно.
Харин жуулчдын аюулгүй байдалд манай зарим иргэд ихээхэн анхаарч, тэдэнд сайн хандаж, аюулгүй байдлыг нь сайтар хангах шаардаж, "харилцаагаа эрхэмлэх" болсон. Тэгвэл өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр цахим сүлжээнд "Солонгос жуулчин авч явсан пургон онхолдсон" гэх зураг бүхий мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "БНСУ-ын иргэд осолдсон зам тээврийн осол ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын ойр орчимд бүртгэгдээгүй. Харин өнгөрсөн зун гарсан ослын зураг бүхий мэдээлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээллийг нягталж байна" гэлээ.
Солонгос жуулчин авч явсан пургон онхолдож азаар хүний амь эрсдээгүй байлаа. Эмнэлэг ч цаг алдалгүй ирлээ.
— SnowMan (@SnowMan4u) September 24, 2023
🙏🙏🙏 pic.twitter.com/cgXISz1NpT