Жолооны ард согтуу суусан л бол эрүүгийн хариуцлагад татдаг болох тухай асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгсөн. Энэ үеэр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барина” гэсэн юм.
Түүнчлэн “Хууль бус үйлдлийг бага дээр нь таслан зогсоох үүднээс арга хэмжээ авч ажиллаж байгаа. Тухайлбал, хулгайн гэмт хэргийг цаашид хохирлын хэмжээ заагдахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгох асуудлыг хөндсөн. Гэтэл нийгмийн олонхын зүгээс наймхан ишиг гэх мэтээр хулгайн гэмт хэргийг өөгшүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн торгууль шийтгэлийн орлогоор улсын төсөв бүрдүүлэх гэж буй мэтээр ойлгодог. Гэвч эдгээр гэмт хэргүүдэд зайлшгүй хариуцлага тооцдог байх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
ҮЗЭХ: