“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас иргэн Ч.Ганхуяг нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2023 оны наймдугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын газарт шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 11.6.1-д "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.