"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн бие муудаж, эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл ташаа гэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн бие муудаж, эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл ташаа гэв

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 20-ны өдөр болж, гэм буруугийн шүүх хурлыг есдүгээр сарын 28-ны өдөр хийхээр товлосон. 

Тэгвэл өнөөдөр цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн бие муудаж, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн байгаа. Эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл нь ташаа" гэлээ.