Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн магадланд орох эрх нь арваннэгдүгээр сарын 5-ны өдөр нээгдэх аж

Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн магадланд орох эрх нь арваннэгдүгээр сарын 5-ны өдөр нээгдэх аж

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бол давж заалдах шатны шүүх уг ялыг хөнгөрүүлж, нэг жил 10 сарын хорих ял оноосон.

Харин Улсын дээд шүүх Д.Мөнх-Эрдэнэ нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр түүнд оноосон нэг жил 10 сарын хорих ял хэвээр үлдсэн билээ. 

Өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн магадланд орох эрх нь арваннэгдүгээр сарын 5-ны өдөр нээгдэх аж.

Харин энэ хугацаанд нь түүнийг хорих ангийн удирдлагууд магадланд оруулахгүй байж магадгүй, тиймээс энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг түүний эхнэр Д.Баянжаргал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нараас хүсэж, цахим сүлжээгээр дамжуулан ил захидал илгээсэн байна. Тэрбээр "Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ" гэжээ.