Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр Монголд авчирна

Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр Монголд авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд “Нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан иргэн Д.Наранхүү өнөөдөр  /2023.09.26/ БНХАУ-ын талтай солилцож, эх оронд нь авчирч, цагдан хорино гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Нүүр царайгаа өөрчлөн зүсээ хувилгасан байхад нь БНХАУ-д саатуулсан түүнийг маргааш /2023.09.27/ Эрээн- Зам-Үүд-Улаанбатаар чиглэлийн суудлын галт тэргээр Монголд авчирна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ташрамд өгүүлэхэд, Д.Наранхүүг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотойгоор шалгаж байгаа. Д.Наранхүүг эх оронд нь авчирсан даруйдаа ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулна гэх мэдээлэл байгаа юм.