Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Д.Наранхүүг өнөөдөр 16:00 цагт Хятадын талтай Эрээн хотод солилцохоор болжээ

Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Д.Наранхүүг өнөөдөр 16:00 цагт Хятадын талтай Эрээн хотод солилцохоор болжээ

Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр Монголд авчирна гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Д.Наранхүүг өнөөдөр /2023.09.26/ 16:00 цагт БНХАУ-ын хуулийн байгууллагатай солилцохоор болсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Уг ажлын хүрээнд холбогдох байгууллагын мөрдөгчид Эрээн хотод очоод байгаа бөгөөд тэндээсээ галт тэргээр Монголд авчирна" гэлээ. Ташрамд өгүүлэхэд, Д.Наранхүүг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Улмаар Д.Наранхүүг эх оронд нь авчирсан даруйд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулна гэх мэдээлэл байгаа юм.