Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд албаны автомашинтай архидан согтуурсан гэх мэдээлэл гарчээ /ВИДЕО/

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд албаны автомашинтай архидан согтуурсан гэх мэдээлэл гарчээ /ВИДЕО/

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд албаны машиныг архидан согтуурахдаа ашигласан бичлэг цахим орчинд тархаад байна. Тодруулбал,  түүний нэр бүхий баарны гадна согтуурхан, ёс бус үг хэллэг хэлж бусадтай маргалдаж байгаа бичлэг цацагдсан юм. Ингэхдээ 0002 УВХ дугаартай албаны Ланд-200 маркийн машиныг унаж явсан байгаа юм. Гэвч тэрбээр "Тайчих бааранд ороогүй, нутгийн зөвлөлийн уулзалтад оролцсон. Согтуу байгаагүй" гэхчлэн тайлбар хэлжээ. Одоогоос яггурван долоо хоногийн өмнө ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ ээлжийн амралтаараа төрийн машин унаж яваад Түргэн сумын нутаг дэвсгэрт унагааж, гэмтээсэн байдаг.