ШУУД: БНСУ-д амиа алдсан Монгол залуугийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, "ГХЯ бидний гомдлыг шийдэж өгөөч" гэж хүслээ

ШУУД: БНСУ-д амиа алдсан Монгол залуугийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, "ГХЯ бидний гомдлыг шийдэж өгөөч" гэж хүслээ

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэн 2021 оны зургаадугаар сарын 29-нд гэртээ бусдын гарт амь насаа алдсан байдалтай олдсон тухай харамсалтай мэдээлэл гарсан. Тэгвэл тус хэргийн тухай хохирогчийн ар гэрээс мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Миний дүү 2021 оны зургаадугаар сарын 09-нөөс хойш холбогдоогүй. Солонгос улсын дөрвөн иргэн дүүг минь зодсон. Би дүүгээ үхсэн үгүйг мэдмээр байна. Учир нь бид цогцсыг нь өөрсдөө таньж чадаагүй,  чандрыг авсан тул эргэлзэж байна. Монгол Улсын төр бидэнд өмгөөлөгч гаргаж өгөөч гэж хүсэж байна. Мөн энэ хэрэгт эргэлзээтэй зүйлс их байна. Жишээ нь бидэнд мэргэжлийн орчуулагч гаргаж өгөөгүй. Хуулийн тухай ямар ч мэдлэггүй орчуулагч байсан тул яг юунд гарын үсэг зурсныг тодорхой мэдэхгүй байна. Ар гэрээс зөвшөөрөл авалгүй задлан хийсэнд гомдолтой байна. Миний дүү А.Доржсүрэнгийн цалин, мөнгө хаашаа алга болсныг бид тодорхой мэдэх эрхтэй. Удаа дараа Гадаад харилцааны яаманд хүсэлт өгсөн ч бидний гомдлыг шийдэж өгөх сэтгэлтэй албан тушаалтан алга байна. Бид гомдолтой байна” гэлээ. 

ҮЗЭХ

А.БУЛГАНЧИМЭГ