Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Д.Наранхүүг өнөөдөр Монголд авчирна гэв

Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Д.Наранхүүг өнөөдөр Монголд авчирна гэв

Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан Ш.Раднаасэдийн туслах гэх Д.Наранхүүг галт тэргээр Монголд авчирна гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Д.Наранхүүг өнөөдөр /2023.09.27/ БНХАУ-аас авчирна гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Уг ажлын хүрээнд холбогдох байгууллагын мөрдөгчид Эрээн хотод очоод байгаа бөгөөд тэндээсээ галт тэргээр Монголд авчирна" гэлээ. Ташрамд өгүүлэхэд,Д.Наранхүүг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Улмаар Д.Наранхүүг эх оронд нь авчирсан даруйд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулна гэх мэдээлэл байгаа юм.