"Найман ишиг"-ний хэргээр Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нараас гадна ээж Б.Даариймаа нь давхар шүүгдэхээр анхан шатны шүүх хурлын тов гарчээ

"Найман ишиг"-ний хэргээр Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нараас гадна ээж Б.Даариймаа нь давхар шүүгдэхээр анхан шатны шүүх хурлын тов гарчээ

"Найман ишиг"-ний хэрэг гэх тодотголтой малын хулгайн хэрэг нэг хэсэг олны анхаарал татаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн билээ. 

Тодруулбал, шүүгчдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал долдугаар сарын 24-ний өдөр болж шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан ТССА-г өөрчилж, хувийн баталгаа гарган суллахаар болсон байдаг 

Тэгвэл тус хэргийг шүүх анхан шатны шүүх хурлын тов гарчээ. Тодотговол, шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Б.Даариймаа, Ц.Төмөр нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх аравдугаар сарын 6-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын  шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон байна. 

Эргэн сануулахад, шүүгчдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн хурлаар шүүгдэгч Л.Гэрэлзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Төмөрт хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Б.Даариймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ удаад Б.Даариймаа нь мөн шүүгдэхээр шүүх хурал товлогджээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.