СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алджээ

Өчигдөр буюу 2023 оны ес дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор 4 хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.