Хятад иргэнд 21 га газар олгосон асуудлыг олон нийтэд мэдээлсний төлөө буруутан болж байна гэж мэдээлэл хийлээ

Хятад иргэнд 21 га газар олгосон асуудлыг олон нийтэд мэдээлсний төлөө буруутан болж байна гэж мэдээлэл хийлээ

“Тэнгэрлэг Монгол” төрийн бус байгууллагын залуус “Хятад иргэнд 21 га газар олгосон” асуудлыг эсэргүүцэн, энэ оны зургаадугаар сард олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл уг асуудлыг мэдээлсэн “Тэнгэрлэг Монгол” ТББ-ийн гишүүн Б.Бямба-Очирыг хуулийн байгууллагаас шалгаж, залхаан цэрлүүлээд байгаа талаар тэрбээр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Тэнгэрлэг Монгол” төрийн бус байгууллагын залуус энэ оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн 19-р хороонд хятад иргэн 21 га газар авсан асуудлаар олон нийтэд мэдээлсэн. Гэвч одоо биднийг иргэний шүүх, эрүүгийн цагдаагийн газар дуудаж залхаан цээрлүүлж байна. Иргэн миний бие гомдолтой байна” гэлээ.

Харин энэ талаар Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Хятад иргэн горхины ус, мод, ургамалтай газар өөрийн эзэмшил болгож байгаль орчин сүйтгэж байна. Яагаад байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийж байна вэ гэхээр 50см-ээс доош зөвшөөрөлгүй газар ухсан тохиолдол багтана. Ой, булаг, шанд байгаль орчны маш олон хууль байгаа. Энэ хуулийг дагаж мөрдүүлэн, шаардлага тавих ёстой дүүргийн удирдлагууд ажлаа хийх ёстой. Иргэн хүн өөрийн үүргээ биелүүлж, шаардлага тавьж байхад буруутгаж хонгилоор чирч болохгүй. Одоо иргэн Б.Бямба-Очир Сүхбаатар дүүрэг дээр байцаагдаж байгаад  нийслэлийн мөрдөн рүү шилжиж байна. Яагаад дүүргийн цагдаад байцаагдаж болохгүй, ноцтой хэрэг хэлэлцдэг нийслэл рүү шилжүүлж байгаа юм бэ. Мөн бидний уух усыг бохирдуулж, ойн модыг тайрч байгаа олигархуудын төлөө тэмцэх ёстой. Энэ мэтчилэн үйл явдал чимээгүй үргэлжилсээр байвал бид уух усгүй, амьсгалах агааргүй болно.

Сүхбаатар дүүргийн төлөөлөгч Х.Болормаа та ардчилсан нийгэмд байж болохгүй коммунист үзлээ таслан зогсоох хэрэгтэй. Залуус үг ээ хэлсний төлөө хуулиар дайлаалган боох хэрэггүй. Тэр хүмүүсийг Б.Бямба-Очирын талаар гаргасан гомдлоо татаж авна уу гэж иргэн хүний хувьд хүсэж байна. Мөн Монгол хүн хуулийн шаардлагыг бүрэн биелүүлсэн ч газрыг нь олгодоггүй гэтэл гадаад иргэн их газар эзэмшиж болоод байгаа нь үнэхээр харамсалтай байна” гэв.

А.Булганчимэг