Орхон аймгийн цагдаагийн газарт шалгагдаж буй Б.Юмжирдулам тайлбар, мэдүүлэг өгчээ

Орхон аймгийн цагдаагийн газарт шалгагдаж буй Б.Юмжирдулам тайлбар, мэдүүлэг өгчээ

Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан байж болзошгүй иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг байна. Энэ үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилж, нэр төрд нь халдаж байгаа тул иргэн Г болон түүний ах, эгч нар хуулийн байгууллагад гомдол гаргаж, энэ дагуу Орхон аймгийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагаа үргэлжилж, иргэн Б.Юмжирдуламыг албадан авчирж магадгүй байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "иргэн Б.Юмжирдулам нь цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу тайлбар, мэдүүлгээ өгсөн" байна.