"Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн" гэж мэдэгдлээ

"Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн" гэж мэдэгдлээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2023.09.27/ болж,  шийдвэрийг 14.00 цагт танилцууллаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзлээ. Мөн Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Харин ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүн, АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ.