ОХУ-ын талаас хуулийн хариуцлагаас оргон зугтсан этгээдийг монгол хилчид илрүүлжээ

ОХУ-ын талаас хуулийн хариуцлагаас оргон зугтсан этгээдийг монгол хилчид илрүүлжээ

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 салбарын хариуцсан хэсгээр 2023 оны есдүгээр сарын 09-ний өдөр ОХУ-ын талаас хуулийн хариуцлагаас оргон зугтаж, Улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлээр хил зөрчсөн иргэнийг ахлах ахлах Л.Түмэннаст ахлагчтай ахлах ахлагч Б.Бат орших, Х.Хурматбек, дэд ахлагч Е.Айланбек нарын сэргийлэх манааны бүрэлдэхүүн оновчтой тактик ажиллагаа, газар орны бартаа саадыг ашиглан илрүүлэн саатуулсан байна.

Улсын хил зөрчсөн иргэнийг Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд хүлээлгэн өгчээ. Иймд ажил, мэргэжилдээ чадварлаг байж хилийн зөрчил илрүүлсэн хилчдэд баяр хүргэж ХХЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулав.