Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг 3 төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.
Тэмцээнд харааны, сонсголын, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй 100 гаруй иргэд тамирчид оролцож авхаалж самбаагаа сорилоо. Баг, тамирчид Параолимпийн төрөл болох суугаа гар бөмбөг, бадминтон, 100 буудалт даам гэсэн гурван төрлөөр нөхөрсөгөөр өрсөлдлөө.