ТОДРУУЛГА: Тужийн нарсны цамхагт суурилуулсан хоёр дуран өнгөрсөн жил хулгайд алдагдсан ч өнөөг хүртэл олоогүй байна

ТОДРУУЛГА: Тужийн нарсны цамхагт суурилуулсан хоёр дуран өнгөрсөн жил хулгайд алдагдсан ч өнөөг хүртэл олоогүй байна

Тужийн нарсны ажиглалтын цамхаг дээр суурилуулсан байсан хоёр ширхэг дуран өнгөрсөн онд хулгайд алдагдаж, энэ асуудал олны анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл тухайн дуранг хулгайлсан этгээдүүдийг өнөөг хүртэл олж тогтоогоогүй байгаа аж. Энэ талаар бид "Тужийн нарс" байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Өлзийбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Нийтийн экологийн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилгоор тус байгалийн цогцолбор газрын цамхагийг 2017 онд “Юхан Камберли” гэх Солонгос Улсын төрийн бус байгууллагын санхүүжилтээр анх байгуулсан. Ингэхдээ Тужийн нарсны цамхаг дээрээс ойр орчмыг нь ажиглах зориулалттай хоёр ширхэг дуран суурилуулсан юм. Тухайн дуран нь долоон км зайг харах зориулалттай, Монгол Улсад хоёрхон байсан дуран. Гэтэл түүнийгээ өнгөрсөн өвөл хулгайд алдчихсан. Гэмт этгээдүүд тусгай тог таслагчаар тастаж аваад явсан байсан. Уг нь нэг дуран нь тус бүр нь 20 кг жинтэй. Өөр газар ашиглах боломжгүй. Тиймээс хулгайч нар нь өөр газарт шилжүүлэн нуусан байж магадгүй юм. Одоогоор цамхаг дурангүй байгаа. Бид суурийг нь авч хадгалсан” гэлээ.