ТОДРУУЛГА: Т.Махбалыг сулласан нь үнэн. Шүүгчийн захирамж гарсан тул хугацаанаас нь өмнө сулласан

ТОДРУУЛГА: Т.Махбалыг сулласан нь үнэн. Шүүгчийн захирамж гарсан тул хугацаанаас нь өмнө сулласан

2018 онд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ялыг оноосон. Үүнээс тэрбээр гурван жилийн ялыг эдэлсэн юм. Тэгвэл түүнийг өчигдөр /2023.09.27/ хугацаанаас нь өмнө сулласан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "Б.Махбалыг сулласан нь үнэн. Шүүгчийн захирамж гарсан тул хугацаанаас нь өмнө сулласан" гэдгийг тодотголоо. 

Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг байна. Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцсон ч гэм буруугүйд тооцогдсон юм.