Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Руслас Абдуллаевтай хийж, ялалт байгуулжээ

Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Руслас Абдуллаевтай хийж, ялалт байгуулжээ

"Ханжоу-2022" Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийлээ.

Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дэвжээнд таарч, Руслас ялж байсан бол энэ удаад Б.Чинзориг боксчин ялжээ. Тэрбээр шөвгийн наймд шалгарсан тул медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ. Мөн шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс Б.Чинзоригийн хамт хүрэл медаль хүртсэн Тажикистаны Баходур Усмоновыг ялсан билээ.