Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулна

Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулна

Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Дубайн аялал жуулчлалын салбарын туршлага солилцон, Монголын говьд “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллахаар болжээ.

Монголын говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад нарыг хүлээн авч уулзсан байна. “Элсэн цөлийн сафари” аялал нь маш эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд АНЭУ-ын Дубай нь элсэн цөлийн аяллаараа дэлхийн олон мянган жуулчдыг татдаг. Тус байгууллага нь Элсэн цөлийн сафари аяллын туршлагатай тул Монгол Улсад хөгжүүлэх боломжтой хэмээн төслөө танилцуулжээ.