Сэлбэ голын уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар нян илэрчээ

Сэлбэ голын уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар нян илэрчээ

Хандгайт орчимд Сэлбэ голын эхэнд голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар баригдсан байшингийн дэргэдэх уснаас дээж авч шинжилж үзэхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар нян илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, байгальд нийлүүлэх хаягдал усны стандартаас ч илүү бохирдолтой гэсэн дүн гарчээ.
 
Мөн Шадивлангийн гүүрний орчимд ч бохирдолтой байгаа нь лабораторийн дүнгээр тодорхой болсон байна. Сэлбэ голын ойр орчимд 680000 нүхэн жорлон байдаг талаар албаныхан мэдээлсэн билээ.