Мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон хоёр малчныг эсэн мэнд олжээ

Мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон хоёр малчныг эсэн мэнд олжээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум Харговь багийн “Бэлийн даваа” гэдэг газарт тус сумын харьяат малчин Х /эрэгтэй, 60 настай/, С /эмэгтэй, 45 настай/ нар есдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчим явганаар мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 19:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан малчин Х/эрэгтэй, 60 настай/, С/эмэгтэй, 45 настай/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:45 цагт гэрээсээ зүүн хойд зүгт 6 км зайтай газарт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.