"Б.Махбалд оногдуулсан 11 жилийн хорих ялын 25 хувийг уучилсугай" гэсэн зарлигийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухдаа гаргажээ

"Б.Махбалд оногдуулсан 11 жилийн хорих ялын 25 хувийг уучилсугай" гэсэн зарлигийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухдаа гаргажээ

2018 онд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ялыг оноосон. Гэтэл Б.Махбалыг өчигдөр /2023.09.27/ Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс магадлангаар сулласан нь олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Тодруулбал, Б.Махбал нь хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжлийг олж, үлгэр жишээ зан төлөвтэй болсон гэсэн хорих ангийн удирдлагын дүгнэлттэй холбоотой аж. Иймд хорих ангийн удирдлагын дүгнэлтийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан гэж буй. 

Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө буюу 2021 оны зургаадугаар сарын 24-ны өдөр, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй хорих ангийн хоригдол Жансран овогт Манхбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсугай" гэсэн 210 дугаартай зарлиг гаргасан байна. Иймд Б.Махбалын магадланд орох хугацаа нь 2 жилээр урагшилж, ийнхүү өчигдөр /2023.09.27/ магадлангаар суллагдсан ажээ. Сонирхуулахад, Ч.Махбал нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн, үүгээрээ яамандаа багагүй аархдаг байсан гэх мэдээлэл гарч байжээ. Мөн Х.Баттулгын Б.Махбалд уучлал үзүүлэх зарлиг 2021 оны 2021 оны зургаадугаар сарын 24-ны өдөр гарсан бол, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр өргөсөн байдаг.