СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашины тэвш өндөр хүчдэлд хүрсний улмаас жолооч амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашины тэвш өндөр хүчдэлд хүрсний улмаас жолооч амиа алджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ачааны авто машины тэвш өндөр хүчдэлд хүрсний улмаас жолооч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 27-ны өдрийн 13:35 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрсэнээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.