Монгол компани Тоёота корпорацын Вьетнам дахь салбарт “Хэрэглэгчээ таних” технологийг экспортолж эхэллээ

Монгол компани Тоёота корпорацын Вьетнам дахь салбарт “Хэрэглэгчээ таних” технологийг экспортолж эхэллээ

Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Тоёота” компани Монголчуудын бүтээсэн технологийг худалдан авч, хэрэглэж эхэллээ.

Тодруулбал, “Анд глобал” компани Тоёота корпорацын Вьетнам дахь салбарт “Хэрэглэгчээ таних” технологийг экспортолж эхэлсэн байна. Мөн хүрэн нүүрснээс устөрөгч гаргана авч, экспортын нэгэн шинэ төрөл нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох боломжтой болжээ.

Түүнчлэн тус компани 250 гаруй ажилчинтай бөгөөд бүгд технологийн салбарт мэргэшсэн залуус байдаг. Одоогоор таван улсад компанийн салбаруудаа нээж зүүн өмнөд азийн улс орнуудад танигджээ. Улмаар Анд глобал ХК-ийн үнэлгээ 200 тэрбум төгрөгт хүрчээ.