ШУУРХАЙ: Яллагдагч Б.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

2023-09-28 15:57

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг шүүх хурлыг ирэх сарын 30-ны өдөр хүртэл хойшлууллаа

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлосон. Энэ дагуу шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Б.Ганхуяг нарын өмгөөлөгчөөс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг ирэх сарын 30-ны өдөр /2023.10.30/хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

2023-09-28 15:52

ШУУРХАЙ: Б.Ганхуяг цус харвах эрсдэлтэй байгаа учир гадуур шалгуулах хүсэлт гаргасан ч, шүүх хүлээн авахаас татгалзлаа

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал эхлэх үед шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгчийн зүгээс Б.Ганхуяг даралт нь хэлбэлзэж, цус харвах эрсдэлтэй байгааг шүүх бүрэлдэхүүнд уламжилжлаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзав. 

2023-09-28 15:04

ШУУРХАЙ: Яллагдагч Б.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа

"Нүүрсний" гэх хэргээр шүүгдэж буй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйэтгэх захиралсан асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо болж байна. Шүүх хурал дөнгөж сая эхэлж, шүүгдэгч нар буюу Б.Ганхуягийн өмгөөлөгчөөс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаад байна. Шүүх хурал үргэлжилж байна.