Улаанбаатар хот бондыг ирэх долоо хоногт нээлтэй худалдана

Улаанбаатар хот бондыг ирэх долоо хоногт нээлтэй худалдана

Улаанбаатар хотын бондыг аравдугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.

Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа өргөн хүрээнд даацтай шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэх зорилгоор Монгол Улсын орон нутгийн анхны бондыг гаргаж байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргах юм.

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100 мянган төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх аж.

Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох "Алсын хараа 2050", нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд  авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.