Реппэр, дуучин Roockie буюу иргэн М эхнэртээ хүч хэрэглэсэн гэх хэргээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа аж.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байгаа ажээ.