ШУУРХАЙ: Агаараас эрэн хайх ангийн алба хаагчид сураггүй алга болсон хүүг Хэрлэн голын орчимд хоёр цаг эрэн хайсан ч үр дүнд хүрсэнгүй

ШУУРХАЙ: Агаараас эрэн хайх ангийн алба хаагчид сураггүй алга болсон хүүг Хэрлэн голын орчимд хоёр цаг эрэн хайсан ч үр дүнд хүрсэнгүй

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ 2023 оны есдүгээр сарын 25-ы орой 17:00 цагт гараад одоог хүртэл сураггүй болоод байгаа долоон настай З.Сүбээдэй хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Гурван өдрийн турш сураггүй байгаа З.Сүбээдэйг өнөөдрөөс эхлэн Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн нисэх бүрэлдэхүүн хайх эхлээд байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар агаараас эрэн хайх ангийн алба хаагчид хүүг Хэрлэн гол орчимд хоёр цаг орчим эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна. Өдгөө эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.