Б.Махбалдыг суллах шүүгчийн захирамж энэ сарын 13-нд гарсан бол ШШГЕГ-т өчигдөр албажиж ирсэн тул сулласан байна

Б.Махбалдыг суллах шүүгчийн захирамж энэ сарын 13-нд гарсан бол ШШГЕГ-т өчигдөр албажиж ирсэн тул сулласан байна

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалдыг хугацаанаас нь өмнө сулласан талаарх мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг татаж байна. 

Тэгвэл Б.Махбалыг суллах шүүгчийн захирамж энэ сарын 13-ны өдөр гарсан бөгөөд түүнийг өчигдөр орой буюу есдүгээр сарын 27-ны өдөр Хорих ангиас суллажээ. Учир нь шүүгчийн захирамж албажиж, бичгээр ШШГЕГ-т ирсний дараа хүмүүжигчийг суллах зохицуулалттай аж. Энэ дагуу түүнийг өчигдөр орой сулласан байна.