Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэнэ

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тонн ачаа тээвэрлэнэ

Чойбалсан-Хөөт-Бичигтийн боомт чиглэлийн төмөр зам барих ажил энэ оноос концессын гэрээгээр хэрэгжиж эхэлнэ. Ийнхүү дээрх чиглэлд төмөр зам ашиглалтад орсноор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм. 

Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын төдийгүй Орос, Хятадын тэнгист гарах хамгийн дөт, стратегийн чухал ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг болно. Сонирхуулахад, зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардал гурав дахин буурна гэж тооцоолжээ. Дорнод аймагт энэ өдрүүдэд болж байгаа “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож буй БНХАУ, ОХУ-ын төлөөлөгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад дээрх боломжийг танилцуулж байна.

Эх сурвалж: Монголын Төмөр Зам ТӨХК