Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдөд төмөр замын төслүүдээ МТЗ ТӨХК танилцуулжээ

Их Британи, УИНВУ-ын “Пандрол” компанийн төлөөлөгчдөд төмөр замын төслүүдээ МТЗ ТӨХК танилцуулжээ

Даваа гараг /2023.09.25/-т “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон удирдлагууд “Пандрол” компанийн Төсөл хариуцсан захирал Дэвид Хэмптон болон Худалдаа борлуулалтын захирал Стифан Эдэнволд, Монгол дахь салбарын захирал Б.Аюуш нарыг хүлээн авч уулзсан байна. 

Энэ үеэр “Эрсдэлгүй, бэхэл&март технологи – Насан туршийн түнш” уриагаараа Олон Улсад танигдсан “Пандрол” компани нь өөрийн нэвтрүүлж буй шинэ технологийг танилцуулахын зэрэгцээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөлд оролцон ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ташрамд дурдахад “Пандрол” компани нь “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд дэлхийн стандартад нийцсэн “Пандрол бэхэлгээ”-г нийлүүлж хамтран ажилласан байна. 

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК