Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүүг Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь өнөөдөр /2023.09.28/ олсон талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байгаа юм.
Тэгвэл долоон настай хүү харамсалтайгаар амиа алдсанд гашуудсан Дорнод аймгийн иргэд нутгийн удирдлагын ордны гаднах талбайд зул өргөж эхэлжээ. Түүнчлэн иргэдийн зүгээс аймгаа бүрэн камержуулах уриалга гаргаад байгаа аж.