Хууль бусаар олборлосон 135 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг хураан авчээ

Хууль бусаар олборлосон 135 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг хураан авчээ

Хууль бусаар алт олборлож байсан бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, хууль бусаар олборлосон 135 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх 644.8 грамм алтыг хураан авчээ. 

Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Б, О нарын нэр бүхий 9 этгээд, Б, Н нарын нэр бүхий 26 этгээд, хууль бус алтыг худалдан борлуулдаг байж болзошгүй Я нарын үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан экскаватор, том оврын автомашин, дунд оврын автомашин, техник хэрэгсэл 17, бусад техник хэрэгсэл, алт угаахад ашигласан тоног төхөөрөмжийг битүүмжлэн хураажээ.

Улмаар хууль бусаар олборлосон зах зээлийн ханшаар 135,408,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх 644,8 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.