"С хүүгийн амиа алдсан хэрэгт 34 настай Б-г сэжиглэн, цагдан хорьж шалгаж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ

"С хүүгийн амиа алдсан хэрэгт 34 настай Б-г сэжиглэн, цагдан хорьж шалгаж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоо байдаг гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны өдрийн орой 17:00 цагт гараад сураггүй болсон долоон настай С хүүг өчигдөр /2023.09.28/ "Хөгшир" гэх газрын дэрсэн дундаас амиа алдсан байхад нь олсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлэл хийж, "Тус хэрэгт сэжиглэгдэж буй 34 настай эрэгтэй Б гэгчийг цагдан хорьж, шалгаж эхлээд байгаа ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 болон мөн хуулийн 27.11-д заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11.1-д “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Учир нь албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “С хүүгийн амьдардаг гэрийн ойролцоох камерт хойд аав нь байж болзошгүй нэгэн эрэгтэй С хүүтэй хамт тээврийн хэрэгсэлд сууж байгаа нь үлджээ. Иймд цагдаагийн байгууллагаас С хүүгийн үхэлд хойд аавыг нь сэжиглэн шалгаж эхлээд байгаа гэх мэдээлэл байгаа юм.

 "