Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүүг Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь өчигдөр /2023.09.28/ олсон талаар бид мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийж,"Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байна" гэж мэдэгдсэн юм. Б гэгч нь талийгаачийн хойд эцэг бөгөөд "Хүүг мотоциклийн ард сундалж яваад унагасан. Нас барчихаар нь хээр хаясан" хэмээн мэдүүлсэн гэж буй Түүнийг яллагдагчаар татаж, хорих саналаа прокурорт өгчээ.
Тэгвэл шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр битүү доргилтын улмаас уушгины няцрал, бөөрний хальсны цус хуралт, чацархайн цус хуралт, гэмтлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан гэжээ.