"Шинэ" гэж авсан автобуснууд хуучин. Бид үүнийг батлахын тулд Вьетнам явахад бэлэн байна гэж ХҮН намаас мэдэгдлээ

"Шинэ" гэж авсан автобуснууд хуучин. Бид үүнийг батлахын тулд Вьетнам явахад бэлэн байна гэж ХҮН намаас мэдэгдлээ

Шинээр орж ирсэн автобусны талаар ХҮН намаас мэдээлэл өглөө. Тодруулбал, Хүн намын төлөөллүүд, "Нийслэл мянган автобус авч ирэхдээ бүгдийг нь нууцад оруулсан. Нууц гэдэг нь нээлттэй тендер зарлаагүйг хэлээд байгаа юм. Монгол Улсад хууль хяналтын байгууллага гэж байдаг бол энэ асуудлаа шалгаж нийтэд ил гаргах хэрэгтэй.

Нийслэлээс Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар гэдэг хүн ганц ажил даалгасан нь автобус оруулж ирэх, гэрээ байгуулах ажил байсан. Гэтэл Ж.Сүхбаатар 1993 онд үйлдвэрлэсэн автобус оруулж ирсэн байгаа юм. Ж.Сүхбаатар энэ асуудалд хариуцлага хүлээж огцрох хэрэгтэй. Зөвхөн огцроод зогсохгүй хаанаас ямар компанитай гэрээ байгуулж автобус авсныг нь шалгаж, нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Бид энэ асуудлыг тултал нь шалгана. Шаардлагатай гэж үзвэл Вьетнам улс руу нь ч явна. Энэ бол нууцад оруулж байгаад төрөөс иргэдийнхээ татварыг хулгайлж, сонгуульд зарцуулдаг тогтолцооны нэг жишээ юм” гэлээ.

ҮЗЭХ: