"Эцэг нь тэжээж чадахгүй учир үрчлүүлнэ" гэх зар тавьсан иргэнийг шалгаж байна

"Эцэг нь тэжээж чадахгүй учир үрчлүүлнэ" гэх зар тавьсан иргэнийг шалгаж байна

Хөвсгөл аймгийн зарын групп нэртэй хуудсанд "Эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх зарыг 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийтэлжээ.

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу шалгахад нөхөртэйгээ муудалцсаны улмаас тус зарыг тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийх юм байна.