Баянбүрдийн тойргоос хойш "Дэнжийн 1000"-ын цагаан байр хүртэлх замыг өнөөдрийн 22:00 цагаас эхлэн түр хаана

Баянбүрдийн тойргоос хойш "Дэнжийн 1000"-ын цагаан байр хүртэлх замыг өнөөдрийн 22:00 цагаас эхлэн түр хаана

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ. 

Тодруулбал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.