ШУУД: Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газарт хууль бусаар 20 давхар барилга барьж буйг иргэд эсэргүүцэж байна

ШУУД: Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газарт хууль бусаар 20 давхар барилга барьж буйг иргэд эсэргүүцэж байна

iSee.mn мэдээллийн сайтад иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу ХУД-ийн 15 дугаар хороо МҮОХ-ны эзэмшил бүхий газраас мэдээллийг шууд  дамжууллаа.

ҮЗЭХ:

Тодруулбал, Олимпын аварга Э.Бадар-Ууган Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажилладаг.  Энэ хугацаанд спорт сонирхогчдын хандив тусламжаар МҮОХ-ны 0.7 га газрын 1980м2 талбайд баригдсан тамирчдын сэргээлтийн төв гэх таван давхар барилгыг 2018 онд өөрийн эзэмшилд шилжүүлж, үр суулгах эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Улмаар энэ үйлдэл нь илтэд хууль бус байсан тул тухайн үеийн МҮОХ-ны ерөнхийлөгч хууль бусаар газар олгосон хэмээн ял авсан юм. Удалгүй түүнийг өршөөлийн хуулиар суллаж, хууль зөрчиж газартай болсон Олимпын аварга Э.Бадар-Ууганы эзэмшил газар  “Өөжин Мэд” эмнэлэг нь МҮОХ-нд газар чөлөөлж өгөлгүй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа бөгөөд эл асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулсангүй өдийг хүрчээ.

Гэтэл Олимпын аварга Э.Бадар-Ууганы МҮОХ-ны газарт буюу “Өөжин Мэд” эмнэлгийн чанх хойд талд 20 давхар орон сууцны хороолол барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. Ингэхдээ барилгын талбайн хажууд байрлах барилгаас 5 метр хүрэхгүй зайд өрөмдлөг хийж байгаагаас ойролцоо байрлах Yamaha барилгад чичирхийлэл мэдрэгдэж эхэлсэн байна.

Иймд тус барилгын СӨХ болон оршин суугчид холбогдох байгууллагуудад барилга баригдаж буй газрыг чөлөөлж, хууль бус газрын зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт хүргүүлжээ.

Иргэдийн хэлж буйгаар тус барилгын ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн. Эхэндээ шөнөөр үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө өдөр шөнөгүй хийж байгаа. Иргэдийн гомдол саналыг хүлээж авдаггүй аж.

Харин биднийг очиход тус барилгын ажил зөвхөн МҮОХ-ны газраар тогтохгүй нийтийн эзэмшлийн газрыг оролцуулан барилгын суурь ухсан байсан юм.

Ташрамд дурдахад, МҮОХ 2004 онд нийт 0.7 га газартай байсан бол өнөөдрийн байдлаар 0.36 га газартай үлджээ. Үүнээс 2971 м.кв уг газрыг Нийслэлийн засаг даргын 2018.02.27-ны А163 тоот захирамжаар “Өөжин” ХХК-нд  газрыг нөхөн сэргээх зориулалтаар эзэмшүүлсэн байна. Харин Улсын бүртгэлийн байгууллагаас  1890 м.кв талбайтай хөрөнгийг Ү-2206008778 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

Хамгийн ноцтой нь Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын захирагч Д.Сумъяабазар нар нь авлигал хорооллоос болж, 2023 онд барилгын ажлын зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл Өөжин ХХК 2023 есдүгээр сарын 13-ний өдөр барилгын ажлын зөвшөөрөл авчээ.