Н.Учрал сайдын санаачилгаар 1000 залуу чуулж байна

Н.Учрал сайдын санаачилгаар 1000 залуу чуулж байна

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар Социал демократ Монголын залуучуудын холбооноос “SDY for SDG – SUKHBAATAR” 1000 залуусын чуулга уузалт зохион байгуулж байна. 21 аймаг, 9 дүүрэгт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 1000 залуусын чуулган энэ жилийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилтод Социал демократ залуус” уриалган дор өрнөж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд 1000 залуу чуулга уулзалт болсон бол энэ удаад Сүхбаатар дүүрэгт болж байна.

Чуулганд оролцсон залуучуудын санал, санаачилга, тогтвортой хөгжлийн зорилтыг үнэлэх 240 статистик үзүүлэлтээр нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт хэрхэн үнэлэгдэж, хэмжигдэж буйг нэгтгэн дүгнэнэ. Холбогдох саналуудыг 2023 оны 10-р сарын 26-29-нд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын соц интерний залуучуудын Ази, Номхон далайн бүсийн чуулган”-нд танилцуулах юм.