Олимпын хорооны газарт баригдаж буй Э.Бадар-Ууганы барилгыг эсэргүүцэж, ОРШИН СУУГЧИД нь эсэргүүцлээ илэрхийлж байна

Олимпын хорооны газарт баригдаж буй Э.Бадар-Ууганы барилгыг эсэргүүцэж, ОРШИН СУУГЧИД нь эсэргүүцлээ илэрхийлж байна

Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-ийн мэдэлд авч, улмаар “Тамирчдын нөхөн сэргээх төв”-ийн зориулалт бүхий 5 давхар барилгад “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ оруулсан талаар хэвлэлийнхэн ихээхэн шүүмжилж байсан. Харин сүүлийн үед тэрбээр дахин “Өөжин мед” эмнэлгийн ард талд 20 давхар бүхий “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр ч барилгын ажил үргэлжилж буйгааг мэдээлсээр байгаа.

Тодруулбал, уг барилга нь зарим орон сууцаас 5 метр хүрэхгүй зайд баригдаж байгаа бөгөөд ойр хавийн оршин суугчид эсэргүүцэн “Өөжин” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож өгөхийг хүсэж, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт гомдол гаргасан байдаг.

Тэгвэл яг одоо оршин суугчид тус барилгын талбайд гарч ирэн, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Мөн барилгын хашааг нураан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө