Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 10 давхрын цонхоор таван настай хүүхэд унаж, амь хохирсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
- Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх
- Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
- Ялаа, шумуул нэвтрэхээс сэргийлэх тор нь өндрөөс унахаас сэргийлэх зориулалтгүй болохыг анхаарах
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй бүү үлдээ.
Түүнчлэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхаарууллаа.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар