Zyle Daewoo компани: Бид 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн автобус нийлүүлээгүй. Яаруулсан учраас жижиг алдааг гаргасан /LIVE/

Zyle Daewoo компани: Бид 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн автобус нийлүүлээгүй. Яаруулсан учраас жижиг алдааг гаргасан /LIVE/

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн автобусуудыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд Солонгосоос оруулж ирсэн Daewoo загварын 80 автобус нь хуучин гэх шүүмжлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбоотойгоор "Zyle Daewoo" компанийн захирал болон “Тэнүүн Огоо” компаниас /2023.10.01/  мэдээлэл хийлээ.

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, "Зах зээлийн үнээс 30 хувь хямдруулж энэ үнээр орж ирсэн. “Манайхан” 400 сая гэж яриад байгаа. 400 сая биш 336 сая төгрөг байгаа. Үүн дээр нэмэх нь тээврийн зардал орж ирнэ. Тээврийн зардал нь 9800 ам.доллар болж байгаа. Вьетнамаас Замын-Үүд хүртэл шүү дээ. Автобус маань 86 мянган ам.долларын брэндийн автобус. Энэ дээр манай аж ахуй нэгжүүд, эргэлзэж байгаа нэг ч хүн алга. Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна. Энэ төслийг унагаая гэдэг зүйл явдаг юм байгаа биз. Миний бодлоор нийтийн тээврийн салбар улстөржих асуудал биш.

Орж ирсэн автобуснуудад үйлдвэрийн алдааг зуун хувь зөвшөөрнө. Түүнийг үйлдвэртэй хатуу ярина. Тиймээс “тат” гэдэг шаардлагаа тавьсан.

Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьд та бүхэн автобусанд суугаад үзсэн байх. Халуун үлээж байгаа гэхчлэн 14 төрөл дээр сайжруулсан. Дээрээс цанталт байхгүй болгосон. Таван паар, албадан халаагч тавьсан. Паар нь хагардаг байсан бол төмөр болгосон. Энэ тал дээр бүх юман дээр ажилласан. Яг үнэндээ замаск будаг, үйлдвэрлэлийн зүйлийг үзэж чадаагүйдээ Улаанбаатарчуудыг бухимдуулсанд санаа зовлоо. Юм хийж байгаа хүн рүү дайрдаг юм байна. Бид Хятадаас чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд, төлбөрийг нь төлье гэж байгаа юм. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Манайх нэгдүгээр сард гэрээгээ хийсэн. Үнэхээр эдгээр автобусыг иргэдэд хурдан хүргэх үүднээс шахсанаар алдаа гарсан. “Эд” нар хариуцлага хүлээнэ биз. Би үйлдвэрлэгч компани биш. Хяналтаа тавьсан. Автобус шинэ үү, хуучин уу гэдэгт би өөрийн нүдээр харж байсан учраас итгэлтэй байгаа. Зарим нэгэн сэтгүүлч үйлдвэрийг нь харж байсан.

Энэ автобусыг инженер хүний нүдээр харахад будаг шунхан дээр алдаа гаргасныг хараад “цаад” компанидаа хэлсэн.

Нийт иргэддээ хэлэхэд, би ашиг хараад автобус “шахчхаад” явах байсан бол надад энэнээс илүү боломж байсан. Замын-Үүдээс татаж авчрахад би толгойнд нь унаад явсан. Унаж үзэхэд явалт, air condition сайжирсан байна лээ. Би Монгол Улсын зөвлөх инженер хүн. Тиймээс дахиад 10 жил зовлон байхгүй иргэдээ явуулахыг зорьсон. Сэтгүүлч та бүхэн үзэх хэрэгтэй. Оруулж ирсэн чанарыг та бүхэн үз л дээ. Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна.

Даваа гаригт би АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ.

Капитал засвар хийгээгүй гэдэгт нүүр бардам байна" гэсэн юм. Харин "Zyle Daewoo"компанийн захирал "Автобус хуучин засвар хийсэн байх юм бол хариуцлага хүлээнэ. Цаг хугацаа давчуу, яаруулсан учир будаг зэрэгт жижиг, сажиг алдаа гарсан. Автобусны хувийн арлын дугаарыг 30 жилийн настай гэсэн. Манай компани Солонгос Улсын хуулийн дагуу арлын дугаарыг авсан. Тийм байхад 30 жилийн настай байна гэдэг нь худал. 2012онд гаргасан дөрвөлжин загвараар уг автобусыг хийсэн. Энэ автобус нь илүү чадварлаг. Бид алдаатай автобусуудыг буцаан авч засварлана. Та бүхнийг хохиролгүй болгож өгнө" гэлээ.  

ҮЗЭХ: